ЧД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааг “Үр дүнтэй” гэж дүгнэв
УБЕГ-ын даргын 2023 оны 04 дүгээр 13-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд БТДШГ-аас Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг хийлээ.
Архивын үйл ажиллагааны чиглэлээр Архивын үйл ажиллагааны нийтлэг журам –ын /Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/222 дугаар тушаал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Архивын ажлын байрны аюулгүй байдлын заавар”-ын хэрэгжилтийг шалгаж, биелэлтийн дундаж 98% хувиар “Үр дүнтэй” гэж үнэлсэн дүгнэлт гарсан.
Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь архивын санг зориулалтын нягтруулсан шүүгээ, чийг, дулаан хэмжигч багаж, галын хор, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл зэрэг тоног төхөөрөмж, техник хэрэгслээр бүрэн хангажээ.
Баримтын эрэл хайлтыг хөнгөн шуурхай болгох, хамгаалалтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хадгаламжийн сан, тавиур, шүүгээ, сейф тус бүрийг дугаарлаж, хөмрөгийн байрлалын заагуур, тавиурын заагуур, хадгаламжийн нэгжийн байрлалын заагуур зэргийг үйлдэж, аврах гарцын схем, аваарын гарцын тэмдэг, тэмдэглээг хийсэн ба Архивын хадгаламжийн сангийн өрөө нь агаарын дулааныг тогтмол +14- +16 хэмд, харьцангуй чийгийг 50-55%-д хүргэж, архивын горимын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.
Архивын баримтын хадгалалт, хамгаалалт, хадгаламжийн санд тавигдах шаардлагыг хангаж, баримт хадгалах тохиромжтой нөхцөл бүрдүүлсэн байдал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, аюулгүй байдлын баталгааг бий болгох талаар удирдлагын зүгээс арга хэмжээ авч ажилласан нь сайшаалтай гэдгийг онцлов.
Мөн тус хэлтэс нь иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлэн үйлчилгээний заал тохижилтыг хийсэн нь иргэдийн талархлыг хүлээсэн үр дүнтэй ажил болсон байна.