СХД-ийн 43 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй болно
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороонд 4 айлын нийт 4950м2 газар чөлөөлөхөөс одоогоор 3290м2 чөлөөлөгдсөн. 6 бүлэг хичээллэх 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барихаар чөлөөлөгдсөн талбайд барилгын ажил эхлээд байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Ихкаркас Констракшн ХХК” хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06