Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан хуралдлаа
2023.02.08

Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан хуралдлаа

Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдаан зохион байгуулагдлаа.

Хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2022 оны гүйцэтгэлийг сонсож, тус сангийн 2023 оны төсвийн хуваарь, сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа (хөтөлбөр), Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх "Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр" болон Ажил мэргэжлийн 20 стандартын дүгнэлтийг хэлэлцэж тус тус дэмжин баталлаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүний төсвийн хуваарийг аймаг, нийслэл, дүүргийн онцлогт нийцүүлэн тэдний саналд үндэслэн боловсруулсан бөгөөд арга хэмжээ, үйлчилгээ бүрийн хүрээнд бий болох ажлын байр, үр дүнг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой юм.