2023.03.31

Ц.Цэрэнпунцаг: Хуулийн үр дүн хэрэгжилт дээр сайн анхаарч ажиллах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2023,03,30/-ны өдрийн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 

Монгол эмэгтэйчүүд маань чадварлаг гэхдээ дэмжлэг хэрэгтэй. Тэр дундаа хөдөө орон нутгийн бизнес эрхэлж буй хүмүүсийн 70-80 хувь нь өндөр мэргэжилтэй эмэгтэйчүүд байдаг.Өөрийгөө дайчилж боловсруулдаг олон эмэгтэйчүүд байна, жишээ нь багш байсан хүн өөр чиглэлээр чадварлаг явж байх жишээтэй. Иймд энэ хууль жижиг дунд бизнесээ дэмжих ёстой. Гол нь хуулийн хэрэгжилт, үр дүнд хяналттай байх ёстой юм. Дүн шинжилгээг сайн судалгаатай сайн, муу талаа засаж төгөлдөржүүлэх хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn