2023.03.31
Б.Бат-Эрдэнэ: Бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдээ дэмжинэ
УИХ-ын чуулганы /2023,03,30/-ны өдрийн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Энэ хуулийг дэмжиж байгаа. Ажлын хэсгийн танилцуулгаас сонсоход эрэгтэйчүүд нь болохгүй байгаа мэт туйлширсан зүйл яригдаж байна. Ингэж туйлширч болохгүй. Манай нийгэмд нам, шашин шүтлэг, хүйсээр нь ялгаварладаг зүйл бий. Гэр бүлийн гишүүдийг хүртэл хооронд нь хагалдаг шүү. Дандаа л эмэгтэйчүүд хөдөлмөр эрхэлж байгааг харж байгаа. Өрхийн болон жижиг дунд бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдээ дэмжих ёстой. УИХ-ын дарга Япон лугаа хөгжье гэсэн уриалга гаргаж энэ хүрээд онлайнаар томоохон эрдэм шинжилгээний хурал хийсэн. Энэ үеэр Япон улсын эрдэмтэн дайны дараах Япон улсын боловсролын тогтолцооны талаар хэлсэн.
Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхдээ боловсролын тогтолцоонд хөдөлмөр гэр ахуй, биеийн тамир, урлагийн хичээлүүдийг гол түлхүү оруулсан. Энэ нь хүний хөгжлийн гол суурь хичээл юм. Манайхан химийн хүнд үйлдвэр байгуулна гэхээр баахан химич хүмүүсийг бэлтгэх нь ээ гэж хардаг. Байгалийн шинэчлэлийн талаар гүнзгийрүүлэх ёстой гэж. Гэтэл том улсууд өөр бодлого гаргаж, гэрээр хөдөлмөрлөх байдлаар бэлтгэж байна. Мэдээж эрүүл, чийрэг, хүмүүнлэг иргэдийг бэлтгэхэд биеийн тамир, урлагийн хичээл чухал юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn