2023.03.17
Төр ямар бизнес хийх вэ гэдгээ урьдчилж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ойлгуулна
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн Тогтвортой хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад “Гаднын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, мэдээлэл өглөө.
Энэ жил УИХ-д гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн барина. Мөн төрийн болон орон нутгийн компанийн өмчийн тухай хуулийг өргөн барихаар бэлдэж буй.
Тэрээр "Монголын төр ямар бизнес хийх вэ гэдгээ урьдчилж, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдадаа ойлгуулна. Монголын төр ийм бизнес хийнэ, үүнээс бусдад нь төр оролцохгүй, хувийн хэвшил хийж болно гэдэг тоглоомын дүрмээ бид тодорхой болгоно" гэв.