БСШУСБХ: Энэ гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглаварыг хэлэлцэн батлав
2023.03.16

БСШУСБХ: Энэ гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглаварыг хэлэлцэн батлав

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны энэ хаврын ээлжит чуулганы 3 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай  Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.   

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг "Энэ хаврын чуулганаар  Боловсролын тухай багц хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Мөн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай, Номын сангийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх учраас дээрх саналуудыг тусгаад явах боломжтой. 

Байнгын хорооны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, боловсрох  орчны тулгамдсан асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсгийн тайланг сонсоно. Энэ үеэр асуудлаа ярилцах боломжтой" гэв.

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн тогтолцоог салбар хамаарахгүйгээр шинэчлэн тогтоохоор ажиллаж байгаа. Харин энэ чуулганы завсарлагаанаар орон нутагт ажилласан УИХ-ын гишүүдтэй уулзаж, боловсрол, соёл, спортын талаар иргэдээс гаргасан санал бодлыг нэгтгэн сонсож, хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргав. 

undefined

Дээрх асуудлыг Байнгын хороогоор гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглаварт тусгалаа.