"Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр" семинар зохион байгуулагдлаа
2023.01.14

"Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр" семинар зохион байгуулагдлаа

Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны эрхзүй, бодлогын орчин, байгууллагын бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналт шинжилгээ, үнэлгээнд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг тусгаж хэрэгжүүлэх арга зүй, аж ахуй нэгж, байгууллагуудын сайн туршлагыг аж ахуйн нэгж байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудад танилцуулах зорилгоор МАОЭНХ нь Жендэрийн үндэсний хороотой хамтран семинар зохион байгууллаа. 

Семинарт оролцогчдод Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаар тогтоолоор батлагдсан “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого (2022-2031)” -ыг Хөдөлмөрийн эдийн засагч, зөвлөх Т.Энхтуяа, “Хөдөлмөрийн тухай хуульд шинээр тусгагдсан жендэрийн тэгш байдлыг дэмжсэн зохицуулалтуудыг хэрхэн хэрэгжүүлж байгаа сайн туршлагын судалгаа”-г Судалгаа зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ны Судалгаа хөгжлийн газрын захирал Ч.Даваасүрэн нар танилцуулав. 

Түүнчлэн салбарын болон аж ахуйн нэгж байгууллагын онцлог хэрэгцээнд нийцсэн жендэрийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулж, хэрэгжүүлэх талаар дасгал ажил хийж, Жендэрийн үндэсний шинжээч, зөвлөх, мэргэжилтнүүдтэй хамтран хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Тус семинарт 30 орчим компани аж ахуйн нэгжийн төлөөллүүд үр дүнд суурилсан, хамтран биенээсээ суралцсан байдлаар оролцлоо.