2023.01.23

Баянцогт сумын ЭМТ-ийн барилга ашиглалтад орлоо

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийнхаа Баянцогт суманд ажиллаж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан 15 ортой Эрүүл мэндийн төвийн барилгын нээлтэд оролцлоо.

О.Болортуяа даргатай Эрүүл мэндийн төв нь 20 орчим ажилтантайгаар сумынхаа 2000 орчим иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байна. Нээлтээ хийж буй шинэ эрүүл мэндийн төвд миний бие санаачлан хэрэгжүүлж буй нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн иж бүрдлээ хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Алтангадас одонгоор шагнагдсан С.Авираа, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан У.Цэцэгмаа нарт шагналыг нь гардуулав. Мөн суманд ажиллах үеэрээ Сургуулийн удирдлагатай уулзаж проектор, сурагчийн ширээ сандлын иж бүрдлүүдээ хүлээлгэн өгч, санал солилцлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn