2022.12.27
УИХ-ын гишүүн Ц.Туваан тойргийнхоо сумдад ажиллалаа
2022 оны сүүлийн долоо хоног эхэлж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санаачлан хэрэгжүүлж байгаа төсөл, ажлаа ондоо багтаан эздэд нь хүргэхээр амралтын өдрүүдэд аймгийнхаа сумдуудыг зорьж байгаа билээ. Энэ удаад Аргалант суманд ажиллаж Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Боловсролыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй сурагчийн ширээ сандал, компьютер, проекторыг сумын сургуульд хүлээлгэн өглөө.Аргалант сумын ЕБС-д 6 настны ширээ сандал тус бүр 83 ширхэг, дунд, ахлах ангийн ширээ 60, сандал 120 ширхэгийг өгөв.
Суманд ажиллах үеэрээ өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. Лүн суманд 2022.12.25-нд ажиллаж Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Боловсролыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй сурагчийн ширээ сандал, компьютер, проекторыг сумын сургуульд хүлээлгэн өглөө. Лүн сумын ЕБС-д 6 настны ширээ сандал тус бүр 100 ширхэг, дунд, ахлах ангийн ширээ 110, сандал 210 ширхэгийг өгөв.
Суманд ажиллах үеэрээ Сургуулийн захирал С.Наранцогт, 3 дугаар Багийн дарга Э.Наранбаатар нартай уулзлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn