2022.11.28
Төв аймагт 166.2 тэрбум төгрөгийн 47 төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийнэ
2023 онд Төв аймагт Улсын төсвөөс 166.2 тэрбум төгрөгийн 47 төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийнэ.Үүнээс Боловсролын салбарт 17 төсөл, арга хэмжээнд 10.9 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн салбарт 6 төсөл, арга хэмжээнд 7.1 тэрбум төгрөг, Дэд бүтцийн салбарт 15 төсөл арга хэмжээнд 133.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо.
Дээрх төсөл, арга хэмжээний 80 орчим хувь нь 2023 онд бүрэн санхүүжиж дуусна. Уг төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр Төв аймагт 200 гаруй километр хатуу хучилттай автозам, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмших хүүхдүүдийн суудлын тоо 3,300 орчимоор нэмэгдэхээр байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn