Өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авлаа
Өнгөрсөн 7 хоногт Төв аймгийн зүүн бүсийн өвөлжилт хүндэрсэн Эрдэнэ, Баяндэлгэр сумдад Монгол улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт УОК-ын шийдвэр, албан даалгаврын биелэлтийн явцтай танилцаж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан.
Энэ хүрээнд аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан хүсэлтийн дагуу УОК-оос Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвд 2022 онд үйлдвэрлэсэн Фургон, Баяндэлгэр сумын Онцгой комисст 2020 онд үйлдвэрлэсэн УАЗ Хантер маркийн туулах чадвар сайтай автомашинуудыг тус тус шийдвэрлэн өглөө.
Мөн өвөлжилт хүндэрсэн сумдын аюулгүйн нөөцөд олгох өвс, тэжээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, өвөлжөө, хаваржаа руу зорчих гол замуудыг гаргахад сумын онцгой комисст шатахууны дэмжлэг үзүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.12
2024.12.11