2023.01.20
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.20\ нэгдсэн хуралдаан эхэллээ.
Өнөөдөр намрын чуулган хаалтаа хийнэ.
Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд:
- Ерөнхий сайдын мэдээлэл: Хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, зах зээл дэх төрийн оролцоог хялбаршуулах хүрээнд хийгдэх арга хэмжээнүүдийн талаар
- Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/
- “Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хаалт