2023.01.12

С.Бямбацогт: Эрсдэлтэй хөрөнгө оруулсан тохиолдолд хариуцлагыг хэрхэн оногдуулахаар зохицуулсан бэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн хуультай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Энэ хуульд Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк, компани хувьцааны хувьцааг 5 хүртэлх хугацаанд эзэмшиж болно. 10-6 д Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь харилцагч түүний холбогдох этгээдийн гаргасан хувьцааны 20 хүртэлх хувьцааг эзэмшиж болох бөгөөд эзэмшиж буй хувьцаа нь саналын эрхгүй байна. ХОБ манай улсад орж ирнэ, томоохон төслийг санхүүжүүлнэ. Томоохон компаниуд төслийн зээл авна. Төсөл амжилтгүй хэрэгжвэл төсөл, хөрөнгө ХОБ-ны мэдэлд бүрэн шилжих ёстой.

Яагаад гэвэл зээлээ өгсөн учраас. Үүнээс болж лиценз хамаад авчихна гэсэн болгоомжлол өмнө нь байсан учраас энэ хууль хойшлогдоод байсан. Одоо монголчуудын зах зээлийн талаарх болон Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл нэмэгдсэн. Гэхдээ дээрх заалтаас харахад зориуд, зорилготойгоор зээл аваад бүх хувьцаа төслөө барьцаанд тавьчхаадХОБ тухайн компани 20 хүртэлх хувьцааг саналын эрхгүй эзэмших юм байна. Ийм эрсдэлтэй нөхцөлд ХОБ орж ирэх үү. Энэ банкны эрх ашиг яаж хангагдах вэ. ХОБ орж ирээд барьцаанд тавигдсан лиценз, хөрөнгөө хэрхэн хамгаалах талаар зохицуулалт орсон бэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn