2022.12.27
Манай улс БНСУ-ын үйлдвэрлэл эрхлэгч нартай хамтран ажиллана
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид БНСУ-ын Гуяан хотын үйлдвэрлэл эрхлэгч нартай хамтран ажиллахаар боллоо.
БНСУ-ын Гуяан хотын дарга И Дун Хуан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид олон улсын үзэсгэлэн, цэцэг, хүлэмжийн аж ахуйн салбарт Гуяан хотоос туршлага судлахаар төлөвлөж байгаа юм.
Гуяан хот нь 2016 онд Улаанбаатар хоттой найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаас хойш Хан-Уул дүүрэгтэй хамтын ажиллагаатай байгаа. Улаанбаатар хот, БНСУ-ын хотууд хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn