2022.12.22
Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэнтэй хамтран ажиллана
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд ИТХ-ын төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсад хийсэн албан томилолтын үеэр Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнд ажиллалаа.
Энэ үеэр ИТХ-ын төлөөлөгчдийг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн хөтөлбөр хариуцсан дэд захирал Маттис, Азийн бүсийг хариуцсан дэд захирал Ронда Мэйс нар хүлээн авч уулзан ил тод засаглалыг сайжруулах, Ардчиллыг хөгжүүлэн бэхжүүлэх, оюутан залуус болон эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж сайжруулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн нь 1983 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн 100 гаруй улсад Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулж, нээлттэй сонгууль, ардчилсан засаглал болон эрхзүйт ёс хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, дэлхийн өнцөг булан бүрт эрх чөлөө, ардчиллыг хөгжүүлэх зорилготой байгууллага бөгөөд 1992 оноос Монгол Улстай хамтран ажиллаж дэмжлэг үзүүлж ирсэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn