Улаанбаатар, Монтевидео хотууд хамтран ажиллах Эрмэлзлийн бичиг байгуулна
2022.12.22

Улаанбаатар, Монтевидео хотууд хамтран ажиллах Эрмэлзлийн бичиг байгуулна

Монгол Улс, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Улаанбаатар, Монтевидео хотууд хооронд хамтын ажиллагаа тогтоох тухай Эрмэлзлийн бичигт гарын үсэг зурахаар тохиролцсон.

Энэ хүрээнд Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрисыг хүлээн авч уулзан, харилцаа тогтоох талаар санал солилцлоо. Монгол, Уругвай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байгаад баяртай байна. Хамтын ажиллагаа тогтоох тухай Эрмэлзлийн бичгийн хүрээнд олон салбарт хамтрах боломж өргөн байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn