2022.12.19
Иргэдийн орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалаар, даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломж бүрдлээ
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарын хамтаар санаачлан боловсруулсан Даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар ирэх оноос эхлэн иргэд, хувийн хэвшлийнхний санхүүгийн хүндрэл, бэрхшээлүүд илүү хямд, амар байдлаар шийдвэрлэгдэх боломжтой боллоо.
Хуулийн төсөлд:
- Ипотекийн урьдчилгаа төлбөрийг даатгагчийн баталгаагаар гаргуулах;
- Тендерийн үйл ажиллагаанд дан ганц банкны баталгаа бус даатгалын баталгаа гаргуулах;
- Иргэн, ААН-үүд бизнесийн үйл ажиллагаанд даатгагчийн баталгаа, батлан даалт гаргах боломжтой боллоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn