2022.12.16
Н.Энхболд: Төрийн алба, улс төрийн алба бизнесийг нэг нэгнээс нь хол байлгах ёстой
УИХ-ын /2022,12,16/-ны өдрийн ээлжит чуулганаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Н. Энхболд:
1993 онд төрийн албаны шинэчлэлийн тухай маш том төсөл МУ-ын Засгийн газраас гадны тусламж, хөрөнгө оруулалтаар эхлүүлж байсан. Гол зорилго нь төр, улстөрийн алба мөнгө 2-ыг хол байлгая. Бизнес улс төр хоёрыг хол байлгая гэсэн санаатай Үндсэн хуульдаа нийцүүлэн энэ том ажлыг эхлүүлсэн юм. Төрийн албаны тухай хууль олон өөрчлөгдөж байгаа. Үүнийг ажиглахаар алхам алхмаар ухраад байна.
Бүүр сүүлдээ төрийн өмчтэй томоохон компаниуд дээр улс төрийн төрийн албаны хүмүүсийг ТУЗД-нь оруулж томилдог болсон. Тухайн үед нь энэ болохгүй, шинэчлэлийн бодлогоо зөрчөөд байна гэж хэлдэг байсан. Олонхын шийдвэрээр явдаг. Өнөөдрийн шуугиан тарьж байгаа асуудал үүнээс болсон. Засгийн газар, яам бодлогоо боловсруулна. Яг гүйцэтгэх ажлыг агентлаг хийнэ. Үе үеийн алдаатай бодлогын хор уршиг өнөөдөр гарч байна. Энэ тогтоолын төсөл цаг үеэ олж орж ирлээ. гэхдээ хувийн хэвшил чадахгүй төр зайлгүй авч явах ажлаа эрэмбэлэх хэрэгтэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn