2022.12.16

Ж.Батжаргал: Төрийн өмчийн хуулиар хувийн хэвшлийн санхүүжилтээр байгуулсан ордын хувиарлалтыг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ

УИХ-ын /2022,12,16/-ны өдрийн ээлжит чуулганаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Харин ажлын хэсгийн өргөн бүрэлдэхүүнтэй гаргаж, ард түмэн үр өгөөжийн хүртэх ёстой ТӨК-ийг эзэнтэй болгож, бүртгэл хяналтаа сайн зохицуулж гаргах ёстой. Суурь харилцааг сайн зохицуулж байж үр дүн гарна. Засгийн газар, Төрийн өмчийн хорооны чиг үүрэг бүрхэг байна. Бид тусгай хуулиар зохицуулна гэж ярьж байгаа ч өмчийн удирдлагыг хаанаас томилж хэрхэн хариуцлага тооцох талаар энэ хуульд оруулах ёстой.

Харин задаргаа нь дараагийн хуульдаа оруулах хэрэгтэй. 2023 оны төсөв батлахдаа дагуулж тогтоол баталсан. Төрийн удирдлагын ажил тунгалаг байх ёстой. Төрийн өмчийн үр өгөөж, төсвийн зардлыг бууруулах асуудал маш томоор гарч ирнэ. Яагаад гэвэл төрийн байгууллагын байр ашиглалт тогтмол зардал хурдтай явж байна.Үүнд хэн хяналт тавьж явах вэ, Яаж зардлаа бууруулах вэ.Байр түрээслэх, түрээслүүлэх асуудлыг хэн хэрхэн хариуцах вэ. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn