2022.12.15
ХЭҮК-оос үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
2022 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэж буй иргэдийн жагсаал, цуглаан, суултад ХЭҮК-оос 12 дахь өдрөө ажиглалт, дүн шинжилгээ хийж байна.
Энэ хүрээнд ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, хэлтсийн дарга З.Өнөржаргал, референт С.Мөнх-Эрдэнэ нар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар жагсаал, цуглаан эхэлсэн өдрөөс эхлэн ХЭҮК-ын алба хаагчид ажиглалт, дүн шинжилгээ хийх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээ, мэдээлэл бэлтгэн олон нийтэд түгээх, иргэдийн аюулгүй байдал, эрх, эрх чөлөөг хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэх орон зайг хангах үүднээс холбогдох албаныхантай уулзах, Комиссын Зөвлөж хүргүүлэх зэргээр жагсаал, цуглаан эхэлсэн өдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тайван замаар жагсаал, цуглаан зохион байгуулж, суулт зарлаж буй иргэдийн төлөөллийн зүгээс ХЭҮК-оос жагсаал, цуглаанд оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа иргэдийн аюулгүй байдалд анхаарахыг хүсээд сэтгэл зүйн хувьд хямрал, дарамттай байгаагаа ярилаа.