"Хүний эрхийн үндэсний индекс боловсруулах арга, аргачлал" ажлын үр дүнг эрдэмтэн, судлаач, хуульчдад танилцууллаа
Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах ажлын хүрээнд Үндсэн хууль, олон улсын хүний эрхийн гэрээ конвенцоор баталгаажуулсан хүний эрх тус бүрийн хэрэгжилтийг хэмжих үндэсний үзүүлэлт боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.
Уг ажлын явцыг Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд (2022.12.06), судалгааны байгууллагууд болон хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач, хуульчдад (2022.12.07) танилцуулж, санал солилцлоо.
Хүний эрхийн үндэсний индекстэй болсноор Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөг бодитоор үнэлэх, хүний эрхийн чиглэлээр гаргаж буй ахиц дэвшлийг тодорхойлох, төрийн бодлого, шийдвэр хүний эрхэд суурилсан болох нөхцөл бүрдэнэ гэж ХЭҮК-оос үзэж буй юм.
Холбоотой мэдээ
2024.10.27
2024.09.27
2024.09.27