2022.12.12
Б.Баярсайхан: Залуус үг хэлж үзэл бодлоо илэрхийлж байгаагийнхаа төлөө эрүүл мэндээрээ хохирох ёсгүй
Шударга ёс, нүүрсний хулгайн асуудалтай тэмцэж буй иргэд, төв талбай дээр дүн өвлийн хүйтэнд эсэргүүцлээ илэрхийлж байна. Харин тэдний амь нас, эрүүл мэнд хохирох ёсгүй гэж УИХ-ын гишүүн Б.Баярсайхан илэрхийллээ.
Залуус үг хэлж үзэл бодлоо илэрхийлж байгаагийнхаа төлөө ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРОХ ЁСГҮЙ. Гэр барьж иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг нэн яаралтай авахыг шаардаж байна. Нүүр номоор нүүрээ харуулаад дуугарчихвал л дэмжиж байгаа болчихдог биш шүү! Асуудлыг яаралтай шийдэхийг шаардаж байгаа гишүүд олон байна!!! Монгол хүн бүр санаа зовж бухимдаж байна, ялангуяа өвлийн хүйтэн шөнө хүйтэн цементен дээр хэн ч байсан даарч хонох ёсгүй!
Хууль зүй, дотоод хэргийн яам
Эрүүл Мэндийн Яам
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
Сүхбаатар Дүүрэг
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn