2022.12.02
НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн асуудлаарх 11 дэх ээлжит форумд оролцов
Швейцарын Холбооны Улсын Женев хотноо “Ирэх 10 жилд бизнесийн хариуцлагыг сайжруулахад хүн ба гариг нь төвд байх нь” сэдвийн дор хосолмол хэлбэрээр зохион байгуулагдсан НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн асуудлаарх 11 дэх ээлжит форум 2022 оны 11 дүгээр сарын 28-наас 30-ны өдөр боллоо.
Тус хуралдаанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан цахимаар оролцож, Монгол Улсын бизнес ба хүний эрхийн талаар үг хэлэв.
НҮБ-ын Бизнес ба Хүний эрх форумд НҮБ-ын салбар байгууллагууд, төрийн болон хувийн хэвшил, олон нийтийн бүлэг, иргэний нийгэм, үйлдвэрчний эвлэл, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэл, хүний эрхийн үндэсний байгууллага зэрэг 2000 гаруй төлөөлөл хамрагддаг.