2022.11.22
Хүний Эрхэд Ээлтэй Сургуулиудын төслийн уралдаан зарлагдлаа
Олон улсын Хүний эрхийн өдрийг угтсан Хүний Эрхэд Ээлтэй Сургуулиудын төслийн уралдаан зарлагдлаа.
Уралдааны хамрах хүрээ:
- Монголын Эмнести Интернэшнлийн Хүний Эрхэд Ээлтэй Сургууль хөтөлбөрийн сургуулиуд
Зорилго:
- Сургуулийн орчинд Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, дэмжих.
- Сурагчдын идэвх оролцоог хангах замаар "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх"-д чиглэсэн сургуулийн үйл ажиллагааг дэмжих.
Сэдэв:
- Уур амьсгалын өөрчлөлт
- Үе тэнгийн шоглох, дээрэлхэх, дарамтлах асуудал
- Төсөл хүлээн авах хугацаа: 2022 оны 11-р сарын 25-ныг дуустал
- Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 2022 оны 12-р сарын 1-9 хооронд
Төслийн саналд тавигдах шаардлага:
- Хүний эрхийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилготой бүх төрлийн үйл ажиллагаа.
- Төслийн удирдагч нь багш байна.
- Үйл ажиллагааг багш, сурагч, эцэг эх хамтран зохион байгуулах, оролцох.
- Төслийн нэр, зорилго, хэрэгцээ шаардлага болон хийх ажил, төсөв, гарах үр дүн бүхий 2-4 нүүр төслийн санал ирүүлэх.
- Төслийн саналыг цахим /munkhjargal.p@amnesty.mn/, эсвэл цаасан хувилбараар ирүүлнэ.
- Дэлгэрэнгүй мэдээллийг: 7000-4705, 7000-4708