2022.11.16
Хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудлаар ажлын хэсэг байгуулна
НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Монгол Улсад өнгөрсөн сарын 3-14-ний өдрүүдэд ажиллаж “2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувь, 2021 онд 98.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр гүйцэтгэсэн” гэдэг дүгнэлтийг гаргасан.
- Мөн хууль хяналтын байгууллагууд хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэжээ. Түүнчлэн сүүлийн үед хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн үйлдлүүд удаа дараа гарсаар байгаа.
- Тиймээс УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан Монгол Улсад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчиж буй явдлыг судлах, улмаар энэ асуудалтай холбоотой бодлогын шийдвэр гаргах ажлын хэсэг байгууллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn