Цагдаагийн алба хаагчдад зориулсан хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
2022.11.08

Цагдаагийн алба хаагчдад зориулсан хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлж, хүний эрхийн боловсрол олгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, байгууллагуудын сургалт хариуцсан ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хүний эрхийн сургагч багш бэлтгэх үйл ажиллагааг ХЭҮК, ЦЕГ хамтран үе шаттай зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд “Цагдаагийн байгууллагын алба хаагчдад зориулсан хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 2022 оны 11 дүгээр сарын 08-наас 09-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.

Уг сургалтад ЦЕГ-ын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар, Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Дотоодын цэргийн 05 дугаар анги болон нийслэл, дүүргийн цагдаагийн алба хаагчид оролцож байна.

Хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх тус сургалтын нээлтэд ХЭҮК-ын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд, ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Сургалтын хөтөлбөрт:

-Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор У.Туяа

  • Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын арга зүй

-ХЭҮК-ын Д.Сүнжид

  • Хүний эрхийн хязгаарлалт

- ХЭҮК-ын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд

  • -Эрүү шүүлтээс ангид байх эрх

- Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Х.Цэцгээ

  • Цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрх

-Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дата сүлжээ хариуцсан ажилтан Д. Амаржаргал

  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудал

-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал, хуульч, өмгөөлөгч Н. Арвинтариа

  • Хүчирхийллийн хохирогч хүүхэдтэй ажиллах арга зүй сэдвийн хүрээнд хичээл орж байна.