2022.10.20
Байгальд ээлтэй эко жорлон байгуулах талаар сурталчлан таниулав
Иргэд, айл өрхүүдэд хөрс, ус бохирдуулагч нүхэн жорлонгийн хор уршиг болон байгальд ээлтэй эко жорлон байгуулах талаар сурталчлан таниулж мэдээлэл хүргэлээ.
Байгаль орчин, Аялал жуулчлалын Сайдын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр албан даалгаврын хүрээнд:
Мөрөн сумын суурьшлын бүс дагуу Дэлгэрмөрөн голын хамгаалалтын бүсэд байршилтай айл өрх, ААНБайгууллагуудын нүхэн жорлонгийн судалгааг гаргахад нийт 76 жорлон байна.