Засгийн газраас геологийн суурь судалгааны ажилд, тодорхой төсөв баталж байгаа
2022.10.17

Засгийн газраас геологийн суурь судалгааны ажилд, тодорхой төсөв баталж байгаа

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Салбарын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба, түүний харъяа Чулуун дээжийн сан болон Геологийн судалгаа шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

МУ-ын ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судлах, хэтийн төлөвийг үнэлэх, судалгааны үр дүнд шинжилгээ хийх, цаасан мэдээллийн болон биет архив үүсгэх зэрэг манай салбарын тогтолцооны гол суурь ажил эдгээр байгууллагын хүрээнд явагддаг.
ЗГ-аас геологийн суурь судалгааны ажилд тодорхой төсөв баталж байгаа. Гол нь судалгааг чанартай хийлгэх, үнэн бодит үр дүнг гаргах нь чухал.

Энэ оноос бид геологийн судалгааг сүүлийн үеийн шинэлэг технологиор хийлгэж, өмнөх үр дүнгүүдтэй харьцуулан үнэлэх ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Цаашид нөөцийн мэдээллийн хөдөлгөөнийг цогцоор нь хийж, судалгааны үр дүн, мэдээллийг хамгаалах, хадгалалтыг сайжруулахад анхаарна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn