Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2022.10.11

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч, хатагтай Тереза Рибейро тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2022.10.11/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс дахь хэвлэлийн эрх, эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, харилцан санал солилцов. Хатагтай Тереза Рибейро үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх, эрх чөлөөг Монгол Улсад дэлгэрүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Мөн гүтгэлэг, худал мэдээлэл тараахтай холбоотой асуудлаар ярилцаж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn