Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг Монгол Улсад 2022 оны 10 дугаар сарын 3-наас 14-ний өдрүүдэд ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус Ажлын хэсгийн гишүүн, хатагтай Элина Стэйнертэгээр ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Монгол Улсын холбогдох хууль эрх зүйн орчин түүний хэрэгжилтийн талаар нээлттэй ярилцлаа.
Хатагтай Элина Стэйнертэ ажлын хэсгийн айлчлалын зорилго, чиг үүргийг танилцуулж, үр дүнтэй уулзалт зохион байгуулсанд талархал илэрхийлэв.
Уулзалтад Цагдаагийн Ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Хил Хамгаалах Ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн , Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Загджав, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа болон ХЗДХЯ-ны Олон Улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Л.Нямгэрэл нар байлцлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn