Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Авлигатай тэмцэх газарт ажиллав
Уулзалтаар Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт болон хууль эрх зүйн орчныг сайжруулах санал, авлигатай тэмцэх ажилд тулгарч байгаа бэрхшээлийг танилцууллаа.
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар авлига, шударга бус зүйлтэй эвлэрэхгүй байх, авлигын хор хөнөөлийг сурталчлан таниулах ажлыг хүүхэд ахуй цагаас нь ойлгуулах, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах нь авлигатай тэмцэхэд үр дүнтэй гэдгийг онцоллоо.
Мөн “Транспарэнси интернэшнл” авлигын эсрэг олон улсын иргэний нийгмийн эвслээс гаргадаг Авлигын төсөөллийн индексээр манай улс тодорхой ахиц гаргахгүй байгаа шалтгаан, нөхцөлийн талаар ярилцсан юм.
Түүнчлэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар, Улсын Их Хуралд өргөн бариад буй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор баталсан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтыг шинэчлэх асуудлаар санал солилцлоо.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.12