
2022.09.12
"Учралын баяр" зорилтот төсөл үргэлжилнэ
Уламжлал болсон "Учралын баяр" зорилтот төсөл 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. "Сайн уу? Ээж ээ /Аав аа/" эссэ бичлэгийн уралдаандаа идэвхтэй хамрагдаж ээж, аавдаа бэлэг бариарай. Эссэ-г 09-р сарын 18-г хүртэл uchraliinbayar4@gmail.com хаягаар хүлээн авна.
Хүүхдийн хүсэл мөрөөдөл хязгааргүй. Тэдний хязгааргүй хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсгийг ч болов биелүүлэх гүүр болдогтоо "Учралын баяр" төслийн баг тун баяртай байдаг юм. Шалгарсан хүүхдүүд 2022 оны 10-р сард БНСУ-ыг зорьж, алс хол ажиллаж, амьдарч буй ээж аавдаа очихоор аялах болно. Энэхүү төслийг AirBusan, UB Group дэмжин ажиллаж байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn