Дундговь аймагт 5 тохиолдол илэрлээ
2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 790, хөдөө орон нутагт 352, нийт 1142 байна.
Нийт 21 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгджээ.
Архангай 13, Баян-Өлгий 5, Баянхонгор 3, Булган 8, Говь-Алтай 1, Говьсүмбэр 25, Дархан-Уул 26, Дорноговь 28, Дорнод 19, Дундговь 5, Завхан 23, Орхон 28, Өвөрхангай 53, Өмнөговь 5, Сүхбаатар 9, Сэлэнгэ 30, Төв 19, Увс 16, Ховд 24, Хөвсгөл 1, Хэнтий аймагт лабораториор батлагдсан 11 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн 9 цагийн мэдээгээр нийт 4065 хүн амбулаториор үйлчлүүлснээс 422 буюу 10.4 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.
Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралтын 20 тохиолдол бүртгэгдээд (Улаанбаатар хотод 11, Өвөрхангай аймагт 3, Дорноговь аймагт 2, Булган, Өмнөговь, Архангай, Сүхбаатар аймагт тус бүр 1) байна.