2022.09.02
ХНХ-ын сайд Д.Сарангэрэл Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тавьсан санал шаардлагыг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг хүлээж авч уулзлаа.
Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат улсын төсөв өргөн баригдахын өмнө МҮЭ-ийн холбооны байр суурийг сонсож шуурхай хүлээж авч уулзаж байгаад талархал илэрхийллээ.
Үргэлжлүүлэн нийгмийн түншлэгч тал болох ХНХ сайдад хандаж, ҮЭ-ийн байгууллагаас тавьж ирсэн санал шаардлага, үнэ ханшийн өсөлттэй холбоотой цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дуулгаж үүнтэй холбогдуулан боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, төрийн албаны салбарт хүний нөөцийн хомстол үүсээд байгаа бодит нөхцөл байдлыг танилцуулан хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудлыг шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд шийдвэрлэж ажиллахыг хүслээ.