МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нартай “Хариуцлага үр дүнгийн гэрээ” байгууллаа
2022.09.01

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нартай “Хариуцлага үр дүнгийн гэрээ” байгууллаа

МҮЭ-ийн холбооноос гаргасан аливаа  шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж хамтарч ажиллах, дүрэм, хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох, салбарын ҮЭ-ийн холбоодын ажлын үр дүнг дүгнэж хамтран ажиллах хүрээнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нартай “Хариуцлага үр дүнгийн гэрээ” байгууллаа.

Энэхүү гэрээний зорилго нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах, МҮЭ-ийн Их хурал, Ерөнхий зөвлөлийн хурлаас дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, ёс зүйн дүрмийг биелүүлж, талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлох, үйл ажиллагааны эцсийн үр дүнг үнэлж дүгнэх замаар үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлж, гишүүд иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалахад гишүүн байгууллагын удирдах албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэхэд оршиж буй юм.