СХД-ийн 4-дүгээр хорооны шинэ сургуулийн барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээн авлаа
2022.08.26

СХД-ийн 4-дүгээр хорооны шинэ сургуулийн барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээн авлаа

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг  ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Тухайлбал, 4 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээн авсан байна.

Тус сургуульд хамран сурах тойргийн буюу 3, 4, 26 дугаар хорооны хүүхдүүд хамрагдах боломжтой болж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 162 дугаар сургууль болж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа юм.

Тус сургуулийн барилгын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Ванхүү” ХХК хийж, гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.