2022.08.24

Ж.Сүхбаатар: Цэцийн гишүүний хууль бус үйлдлийг хууль сахиулах байгууллагад хянах эрх нь бий

УИХ-ын ээлжит бус чуулганы /2022,08,24/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Улс төр, хууль зүйн маргаан үүсэж байна. Журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх боломж байгаа. Цэцийн хууль дээр Цэцийг ҮХОНӨ-ийн хянах эрхгүй болгох заалт оруулъя гэж яригдаж байна. Би энэ зарчмыг дэмжихгүй. Энэ нь эргээд Үндсэн хууль зөрчих асуудал үүсгэнэ. Улс орнууд ҮХНӨ-ийг хянаад явдаг жишиг байна. Бид хүнд замаар явж байна. ҮХЦ-ийн шийдвэрийг дагах ёстой. Харин энэ хүмүүс авлига аваад энэ шийдвэрийг гаргасан бол тусгай шугамаараа шалгагдах ёстой. Цэцийн гишүүний хууль бус үйлдлийг хууль сахиулах байгууллагад хянах эрх нь бий. Харин УИХ-ын гишүүдэд ҮХЦ-ийн гишүүдийг томилох эрх мэдэл байгаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn