2022.08.24

С.Ганбаатар: Үндсэн хууль бол ард түмний гэрээ, 9 хүн үүнд халдах ёсгүй

УИХ-ын ээлжит бус чуулганы /2022,08,24/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

МАН-ын нам өөрийгөө булшилчихлаа. Улстөржсөн мэдэгдэл биш та нар ҮХ-д халдчихлаа.Төрийн эрхийг хууль бусаар авах "булай" ажил хийчихлээ. Үүний үр дүнд сайдын суудалд шунасан хүмүүсийн хүсэл биелнэ. Бүгд мэдэж байгаа давхар дээлтэй болно. УИХ-д сонгогдохдоо бид төсөв, хууль батална гэсэн. Одоо төсвийг захиран зарцуулах эрхийг өөртөө авч байна.

Гишүүд давхар дээлтэй болж, төсвийг захиран зарцуулах эрхийг ҮХЦ-ээр захиалга хийж авлаа. Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуай Монгол Улсад урвагчид байсаар байсан. Гэхдээ эх орончид нь ганцаардахгүй гэж хэлсэн байдаг. Өнөөдөр бүгдийг ард түмэн уншиж байгаа. ҮХ-ийн эзэд нь ард түмэн. Бидэнд 500-600 хууль батлах эрхийн өгсөн. Цэц гишүүдэд хяналт тавих ёстой. ҮХ бол ард түмний гэрээ 9 хүн үүнд халдах ёсгүй. Эрх мэдлээ энэ хүмүүст өгч болохгүй, УИХ тарах цаг болжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn