Хөвсгөл нуурт живсэн машин, техникийн байршил тогтоох судалгааг 100000га орчим талбайд хийх шаардлагатай
2022.08.19

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийн байршил тогтоох судалгааг 100000га орчим талбайд хийх шаардлагатай

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байршил тогтоох судалгааны ажлыг Онцгой байдлын ерөнхий газар эхлүүлээд байна.

Хөвсгөл нуурт одоогийн мэдээллээр 26-28 орчим машин, түүн дотор шатахуунтай 5-н машин байгаа гэсэн судалгаа бий бөгөөд 100000га орчим талбайд байршил тогтоох судалгааг хийх шаардлагатай байгаа аж.

Энэ хүрээнд Ирэх 7 хоногт Хөвсгөл аймагт байршил тогтоох усны дроныг ажиллуулахаар турших юм. Үүнийг гадаад мэргэжилтэн ирж ажиллуулна.
Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг гаргах үйл ажиллаганд Байгаль орчин, аялал жуулчлалын яам Япон Улсын Байгаль орчны яам болон Жайка байгууллагатай хамтран ажиллаж байгаа билээ.