"Байгаль хамгаалах итгэлцлийн сан" байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
2022.08.18

"Байгаль хамгаалах итгэлцлийн сан" байгуулах ажлын хэсгийн хурал боллоо

Ажлын хэсгийг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж ахалж байгаа юм.

Хурлаар "Байгаль хамгаалах итгэлцлийн сан"-ийн үйл ажиллагааг бэхжүүлэх, замын зураг хэлэлцүүлж батлуулах, сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн тогтох, сангийн дүрмийн төслийг хэлэлцэж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргах зэрэг ажлын явцыг нарийвчлан тогтлоо.

Дэ Нэйче Консерванси (TNC) олон улсын байгууллагын Гүйцэтгэх захирал, хатагтай Женнифер Моррис Монгол Улсад 2022 оны 8 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд ажиллана.

Энэ айлчлалын үеэр Монгол улсад байгаль хамгаалах чиглэлээр хөрөнгө оруулалт хийх хамтран ажиллах талаар БОАЖЯ-тай санамж бичиг зурах юм.

"Байгаль хамгаалах итгэлцлийн сан"-ийн зорилго нь:

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага зэрэг олон талын эх үүсвэрээс хөрөнгө татан төвлөрүүлж, төрийн оновчтой бодлогын хүрээнд зарцуулах үндсэн чиг үүрэг бүхий санхүүжилтийн механизм юм.