Говь-Алтай аймаг бүх багшаа компьютероор хангана
2022.08.18

Говь-Алтай аймаг бүх багшаа компьютероор хангана

“Багш бүрд компьютер” хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны яам аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймаг  ЕБС-ийн бүх багш нараа компьютероор хангахаар боллоо. Нийт 830 багшийн компьютерыг худалдан авч  аймгийнхаа Боловсрол, шинжлэх ухааны газарт хүргүүлжээ. Хичээл эхлэхээр багш нартаа олгож эхлэх юм.

Говь-Алтай аймаг ирэх хичээлийн жил гэхэд Сургуулийн өмнөх боловсролын бүх багш нараа компьютертой болгохоор зорьж байгаа аж