Горхи-Тэрэлжийн нутгийн иргэдийн газрын гэрчилгээний сунгалт хийлгэх хүсэлтийг хүлээн авчээ
2022.08.08

Горхи-Тэрэлжийн нутгийн иргэдийн газрын гэрчилгээний сунгалт хийлгэх хүсэлтийг хүлээн авчээ

Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт оршин суугчид болон тус бүсэд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид, аялагчдын хооронд газрын асуудлаас үүдэлтэй байнгын зөрчил маргаантай явж ирснийг эхнээс нь шийдвэрлэх үүднээс УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлуудыг сонсож уулзалт хийсэн билээ.

Уулзалтаар оршин суугчдын газар эзэмших гэрчилгээний асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хороо, дүүргийн удирдлагууд болон бусад албаныханд үүрэг болгосон. Энэ хүрээнд Горхи-Тэрэлжийн нутгийн иргэдийн газрын гэрчилгээний сунгалт хийлгэх иргэдийн хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороонд  хүлээн авч ажилласан байна.

Иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэхэд 63 иргэн газрын гэрчилгээгээ сунгуулахаар хүсэлтээ ирүүлснийг мэдээллийн санд шалган хүлээн авчээ.

Үүнд:

  1. Газрын гэрчилгээг сунгах боломжтой-14
  2. Талбайн хэмжээ хэтрүүлсэн-9
  3. Кадастр цэг өөрчлөх, шинэчлэх-29
  4. Газар ашиглагч нас барсан-7
  5.  Газар дээр өөр иргэн бүртгэлтэй-1
  6. Давхцалтай-1
  7. Бүрдэл дутуу-2
Хүлээн авсан нийт 37 өргөдлийг мэдээллийн санд шалган шийдвэрлэхээр ажиллаж байна. Нийт 150 орчим иргэдийг хүлээн авч зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллажээ.