2022.08.03
Ариун цэврийн байгууламж байгуулах төсөлд "Ник" ХХК болон "Петровис ойл" ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав
"Ник" ХХК, "Петровис ойл" ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аялал жуулчлалын бүс нутгийн зам дагуу боловсон нийтийн бие засах газар, ариун цэврийн байгууламж байгуулах, орон нутагт нүхэн жорлонгийн хэрэглээг бууруулах, байгальд ээлтэй эко бие засах газар байгуулахад БОАЖЯ-тай хамтран ажиллахаар болов.
Хамтран ажиллах санамж бичигт БОАЖ-ын Дэд сайд Гантөмөрийн Түвдэндорж гарын үсэг зурлаа.
Энэ төслийг Петровис группээс санаачлан хэрэгжүүлдэг "Миний машин хогтой, Миний байгаль хоггүй" төслийн хүрээнд үндэсний хэмжээнд зохион байгуулна. Ингэснээр 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх цэгүүдээрээ дамжуулан хэрэгжүүлэх юм.
Санамж бичиг зурах үйл ажиллагаанд "Петровис ойл" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Насанжаргал, "НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа нар оролцлоо.