2022.08.01
Б.Бат-Эрдэнэ: Усан паркийн газар дээр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан буруутай этгээдүүд шалгагдаж эхэллээ
Туул голын сав газрын захиргаанаас Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдөр 01/424 дугаар албан бичиг хүргүүлсэн байна. Уг ирүүлсэн мэдээллийг АТГ долоодугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр долоодугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Эм энд Жи констракшн ХХК нь онцгой хамгаалалтын бүсэд худалдаа, үйлчилгээ, орон сууцны барилга барьж буй нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм.