2022.07.28
Баруун бүсийн байгаль хамгаалагчид сургалт болон эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа
Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-ны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II/III үе шатны хүрээнд Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын БОАЖГ болон ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын 220 байгаль хамгаалагчид зориулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг 2022 оны 07 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа.
Сургалт, үзлэгт хамрагдсанаар байгаль хамгаалагчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн цогц мэдлэг, хууль эрх зүйн мэдээллийг авч, тэдний дунд зонхилон тохиолдож буй (ажил, мэргэжлээс шалтгаалсан) өвчлөлийг эрт илрүүлэн, нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч эрүүл мэнддээ анхаарах боломж бүрдэж байна.