2022.07.28
Өвөрхангай аймагт “Монгол эсгий урлалын баяр", “Сарлагийн баяр” зэрэг аялал жуулчлалын эвент арга хэмжээ боллоо
Өвөрхангай аймгийн Хужирт суманд 2022 оны 07 сарын 22-ны өдөр “Монгол эсгий урлалын баяр”, тус аймгийн Бат-Өлзий суманд 2022 оны 07 сарын 23-ны өдөр “Сарлагийн баяр” аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүд боллоо.
Уг арга хэмжээнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга оролцож, үйл ажиллагааг нээж дотоод, гадаадын жуулчид болон нутгийн иргэдэд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Үндэсний ёс уламжлал, өв соёлыг сурталчлах зорилготой энэхүү эвент арга хэмжээг дотоодын аялагч, жуулчдаас гадна Франц, Польш, Герман, Япон, Солонгос, Орос, Швейцар зэрэг улс орны 1000 орчим жуулчид үзэж сонирхжээ.