2022.07.27
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа
Шадар сайдын Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Н.Мандуул, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Барилгын хөгжлийн төвийн Ерөнхий инженер Б.Энхболд, Боловсролын Ерөнхий газрын хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Амарзаяа болон бусад албаны төлөөллүүд Налайх дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа сургууль, цэцэрлэгүүдийн барилгын ажлын явцтай газар дээр очиж танилцсан байна.
Энэ үеэр барилга угсралтыг гүйцэтгэж байгаа компаниудтай уулзаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зааварчилгаа өглөө.