Баянгол дүүрэгт 7 барилга түрээслэн 750 хүүхдийг цэцэрлэгт хамруулна
2022.07.25

Баянгол дүүрэгт 7 барилга түрээслэн 750 хүүхдийг цэцэрлэгт хамруулна

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг Баянгол дүүрэгт ажиллалаа. 

Тус дүүрэг цэцэрлэгийн насны 21200 хүүхэдтэй. 17500 хүүхэд тогтмол цэцэрлэгт хамрагдаж байна. 6 мянга гаруй хүүхэд цэцэрлэгийн гадна үлддэг байжээ.

06-дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ажлын хэсэг ажиллаж 4500 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлсэн байна. Үлдэж байгаа 1500 хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох барилгуудтын эзэдтэй уулзсан юм.

Баянгол дүүрэгт:

  • Төмөр замын бүс
  • 10 дугаар хороолын замын урд хэсэг
  • Хархорин зах орчим буюу эрин хороолол
  • Алтай хотхон
  •  Нарны хороолол зэрэг газарт цэцэрлэгийн хүртээмж муу байна.

Баянголын тухайд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, түгжрэл бууруулах гэсэн хоёр том асуудлыг хамтад нь шийдвэрлэнэ гэж тооцож байна. Тиймээс энэ зорилгынхоо хүрээнд хотхон дотор нь цэцэрлэг байгуулах түрээсийн байр түлхүү хайж байгаа юм.