Дүүргийн удирдлагууд үер буусан газарт ажиллалаа
Өчигдөр орсон аадар борооны улмаас дүүргийн 21 дүгээр хороо, эмээлт орчимд үер бууж айлын хашаа, гэр урссан.
Тус газарт Нийслэлийн аврах 029 дүгээр анги, дүүргийн онцгой байдлын хэлтэс, аврах тусгай анги, газар зохион байгуулалтын хэлтэс, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, агаарын бохирдолтой тэмцэх тасаг, ТҮК ОНӨААТҮГ, Улаанбаатар шинэчлэл ХХК болон бусад холбогдох албаныхантай хамт ажилласан байна.
Тухайн газарт дүүргийн онцгой байдлын хэлтсээс бүртгэлжүүлж, гамшгийн хэмжээг тогтооно. Үүний дараа нүүлгэн шилжүүлэлт хийх юм.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06